Загварын тайз, миссийн тэмцээнээр олонд танигдсан Ю.Балжидмаа нэг хэсэг ихэнх реклам сурталчилгааны нүүр царай болж байсан.

Загвар өмсч, фото моделиор ажилладаг тэрбээр “Miss Mongolia” тэмцээнд хэд хэдэн удаа оролцсоны эцэст тэргүүн миссийн титэм гардсан нэгэн. Нэрд гарсаныхаа дараа “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгыг өөрийн болгож, дуучин А.Хишигдалайг “байдалд оруулж” явсан цаг саяхан.
Гэвч удалгүй дуучин залуугаас салж, “News” агентлагийн захирал, “Амжилтаа ахиулъя” ТББ-ийн тэргүүн, продюсер, жүжигчин гэх олон тодотголын эзэн Г.Анархүүтэй хамтран амьдарч Аатөр хэмээх хөөрхөн хүүгийн ээж болсон. Хосууд мөн л хоёр тийш болж, Аатөр хүү аав дээрээ үлдсэн. Салалтынхаа дараа нэг хэсэг шокын байдалтай байсан эрхэм мисс сүүлийн үед дахин рекламны саналд даруулах болсон байна.
Учир нь тэрээр сэтгэлзүйн шархаа эдгээж чадсан аж. Тиймээс үеийнхэн дундаасаа тодрон гялалздаг байсан гоо сайхнаа буцаан олж авчээ.


