Киви хамтлагийн ахлагч, The voice of Mongolia шоуны хөтлөгч Ука наадмын асуудлаас болж фенүүдийнхээ тоог алдаж, нэлээдгүй шүүмжлүүлсэ n.
Тэр асуудлынхаа дараа “Надаас өөр хэн дуулах юм бэ” гэж хэлснээрээ урлагийнхны дунд нэрээ барсан. Тэгвэл тэрээр бусдад үгээ бодож хэлэхийг уриалж “Үг маш их хүчийг өөртөө агуулж байдаг. Үг биднийг гутааж, устгаж, шархлуулж чаддаг бас урамшуулж, хүчирхэгжүүлж, илүү сайн нэгэн ч болгож чаддаг. Хамт байж сайхан үгс, урмаар сэргээдэг та нартаа баярлалаа. Инээмсэглэл бидний амьдралыг илүү сайхан болгодог. Маскаа хурдан тайлж энэ бүгдийн ард хохирол багатай гарахын төлөө дор бүрнээ хичээцгээе” гэжээ.

