HERO энтертайментийн найруулагч Б.Баатарыг танихгүй хүн ховор. Олон кино клипээс гадна “Монгол тулгатны 100 эрхэм” баримтат цувралаас эхлээд сүүлийн хоёр жилийн Үндэсний их баяр наадмын цахим нээлт хаалтыг зохион байгуулж, найруулснаар илүү танигдах болсон.
Сайн муугаараа дуудуулж явдаг тэрээр нэвтрүүлэгч Ч.Ундралтай 10-аад жил үерхэж, Хабул нэртэй хүүтэй болсон. Гэвч хүүгээ 2 нас хүрээгүй байхад ээжийг нь төрхөмд нь буцаасан дуулиантай амьдралтай нэгэн.
Найруулагч Б.Баатарын хувьд төрсөн ааваасаа тусдаа өссөн учраас Хабул хүүгээ аль болох өөртөө ойр дотно байлгахыг хичээдэг.
Улмаар мэргэжлээ ашиглан хүүгийнхээ зургийг энэ цагийн олны танил нэр нөлөө бүхий эрхмүүдтэй хамт авхуулж, дурсамж дурсгал болгон үлдээдэг гэдэг. Магадгүй энэ гэрэл зургууд хэдэн арван жилийн дараа хүүгийнх нь хамгийн үнэ цэнэтэй өв болон үлдэх юм. Эцэг хүний алсын хараа, холч ухаан гэж…


