Эмоци” продакшны жүжигчин, МУСТА Ганбатын Эзэнмөнх өөрийгөө Солонгосын жүжигчинтэй адилтгажээ.
Нээрээ ч төстэй юм уу гэх сэтгэгдэлүүд хөврөх бөгөөд үүнд эрхэм жүжигчин сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Тэрбээр хошин урлагаас гадна дэлгэцийн урлагт үзэгчдийн сэтгэл, зүрхэнд хоногшсон олон дүрийг амжилттай бүтээгээд амжсан.
Мөн чамгүй дуулах авьяастай гэдгээ “Дуэт, дуэль” шоуны ялагч болж харуулсан билээ. Уран бүтээлийн завгүй ажлынхаа хажуугаар “Монгол шуудан” ТӨХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн зар сурталчилгаа идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг уйгагүй хөдөлмөрч нэгэн юм.

