Влоггэр, фэйшн инфлүнсэр Г.Ганзаяаг бүжигчин Т.Саруултөгсийн найз бүсгүй гэдгийг олон нийт сайн мэднэ. УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн дунд охин Г.Ганзаяа өчигдөр 22 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн байна.

Хатагтай А.Туул охиндоо хандаж “Миний хөөрхөн Ганзаяа
Нарыг атгаж ирсэн юм миний охин
Насыг минь хучиж ирсэн юм миний охин
Нартад дулаан явуулах гэж ирсэн юм миний охин
Нандин бүхнийг мэдрүүлэх гэж ирсэн юм миний гүнж
Хүж дэлхийн цэцэгсээр сэтгэлээ чимээд
Хүрч болох ОРГИЛ бүхэнд итгэлээрээ дүүлээрэй
Хүмүүн бүхний харцанд ОД болон гялалзаад
Хүслийн цагаан оргилдоо хун шувуу шиг дэвээрэй ээжийн охин
22 жилийн өмнө энэ өдөр аав ээждээ аз жаргал дагуулан мэндэлсэн сайхан үрдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Хайртай” гэжээ.

А.Туул хатагтайн хувьд одоогоос 10 жилийн тэртээ Монголбанканд ажиллаж байсан. Харин сүүлийн таван жилд Amway сүлжээний бизнес хийж, монголоос төрсөн дөрвөн тэрбумтаны нэг болсон.
УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр, түүний гэргий А.Туул нар дунд сургуульд байхаасаа үерхэж, анх 1995 онд нэг гэрт орж, гал голомтоо бадраажээ. Хойтон жил нь буюу 1996 онд том охин нь хорвоод мэндэлсэн байна. Тэд гурван охин нэг хүүтэй



