Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

    07/28/2026

    Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

    07/28/2026

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуучин Н.Гантулга Солонгос руу виз гаргадаг болжээ
Папарацци

Дуучин Н.Гантулга Солонгос руу виз гаргадаг болжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/29/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дуучин Н.Гантулга Их аварга Л.Дагвадоржийн хадам ээжтэй хамт амьдарч байна” гэсэн мэдээлэл гарч, энэ мэдээлэл хэрэгт дуртай олон хүний анхаарлыг татаж байлаа.

 

“Мөнгөтэй, баян өөрөөсөө эгч хүүхнээр ивээн тэтгүүлэх гэж байна” хэмээн түүнийг шүүмжилж, хэвлэлүүд тэдний харьцааг янз бүрээр бичсэн. Тэд гэр бүлийн амьдрал зохиож нэг хэсэг хамтдаа аз жаргалтай амьдарч байсан үе бий. Тэр үед Н.Гантулга “Дэд маршал” продакшны байгуулан захирлаар нь ажиллаж, цэрэг, эх орны сэдэвтэй дуу ихэвчлэн дуулах болсон.
Дуучин Н.Гантулга байнга дуулаад байдаггүй, нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлага авдаг. Жил жилийн Цэргийн баяраар Н.Гантулга тоглолт хийдэг байсан. Тэрээр анх 2001 онд “Надаас урссан аялгуу” нэртэй тоглолтоо хийсэн. Тэрнээс хойш 2005, 2007, 2009, 2011 онд тоглолт хийсэн. Түүнээс хойш сураг тасарлаа.

Н.Гантулгын ээж аав, эмээ өвөө гэр бүл нь цэргийн хүмүүс. Өвөө нь хурандаа, ээж нь хошууч цолтой бэлтгэл офицерууд. Цэргийн хүмүүсийн амьдрал дунд өссөн болохоор Монголынхоо тусгаар тогтнол, ийм сайхан эх орныг бий болгосон өвөг дээдсийнхээ сайхан түүхийг сурталчилж дуулдаг гэнэ лээ.

Дуучин Н.Гантулга Асашёорюүг сумо бөхийн дэвжээнд ид барилдаж байхад хадам ээжтэй нь хайр сэтгэлийн холбоотой болсон. Аса аварга энэ харилцааг эсэргүүцэж, дуучин Гантулгыг зодсон гэх цуу яриа гарч байлаа. Асагийн экс хадам ээж Эрдэнэчимэгтэй амьдрах үеэрээ дуучин Н.Гантулга олон сайхан хит дуу төрүүлсэн. Мөн гадаадад хамгийн олон удаа тоглосон дуучин.
Европын орнууд, тэр тусмаа Чех, Герман, Бельги, Швейцарьт хэд хэд очиж тоглолт зохион байгуулсан. Тэр тусмаа Солонгост дуучин Н.Гантулга олон очиж тоглосон. Бүр ганцхан сард таван удаа явж дуулаад ирсэн гэдэг.

Дуучин Т.Гантулга хэвлэлд нээлттэй хандаж, хайр сэтгэл, хувийн амьдралаа нуулгүй ярьдаг. “Та өөрөөсөө олон эгч бүсгүйтэй амьдрал зохиосон. Их аварга Дагвадоржийн хадам ээж учраас маш их хэл ам гарч байна…” гэсэн сэтгүүлчийн асуултад

“Эрдэнэчимэг бид хоер хамт амьдарч байгаа. Энэ үнэн. Би хүнийг хайрлах хувьтай төрсөн. Яагаад болохгүй гэж Гантулга л болохоор болдоггүй юм уу. Миний амьдрал болж л байна. Сайхан л байна. Би тэр хүнийг хайрлана гэж амласан. Амласандаа ч хүрч байгаа” гэж хариулж байсан.

Харин тэрээр өдгөө БНСУ-руу виз гаргадаг жижигхэн бизнестэй болсон бөгөөд эгчмэд эхнэртэйгээ тус улсад амар жимэр амьдарч байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.