Монголын томоохон компаниудын нэг Монполимет Группийг удирдаж яваа шинэ цагийн эрч хүчтэй манлайлагчдын нэг Н.Мөнхнасан “The Apprentice Mongolia” шоуны сүүлийн дугаарыг үзсэн хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлж чадсан.
Гоо үзэсгэлэнтэй нь дээр мэдлэг чадвартай түүнийг дөрвөн хүүхдийн ээж гэхэд хэн ч итгэхгүй. Тиймээ тэр дөрвөн хүүхдийн ээж. Дөрвөн хүүхдээ өсгөнгөө компаниа удирдана гэдэг тун амаргүй даваа болохыг хүүхэдтэй хүмүүс сайн мэдэх биз ээ.
Хатагтай Н.Мөнхнасан гоо сайхны нууцаасаа цахим хуудаснаа дэлгэсэн байна. Тэрээр “Идэх хоолоо хоёр дахин багасга. Аялах замаа хоёр дахин сунга. Гурав дахин инээ, гэхдээ үргэлж хайрла дурла” хэмээн зөвлөжээ.

Түүний хувьд кикбоксын спортоор хичээллэдэг, “ПроФит фитнесс” төвийг үүсгэн байгуулсан тэрээр спортыг дэмждэг, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг бүсгүйчүүдийн төлөөлөл юм.


