Монголын загварын ертөнцөөс төрсөн олны танил бүсгүйчүүд болох Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн нар “мөнхийн гоо сайхан”-ы үе үеийн төлөөлүүд юм.
Өдгөө Э.Одгэрэл 56 настай бол Д.Пүрэвсүрэн 37 настай. Гэхдээ тэд 20 настай хонгор бүсгүйчүүдэд амбиц, алдар нэрээрээ зайгаа тавьж өгөөгүй л яваа. Тэдний гоо сайхны нууц ердөө сэтгэлзүй, зөв хоололт, дасгал хөдөлгөөн гэнэ лээ.
Аль болох стрессгүй орчныг өөртөө бүрдүүлж, дотоод ухамсартайгаа ярилцдаг тухайгаа Д.Пүрэвсүрэн нэгэн ярилцлагадаа хэлж байсан. Э.Одгэрэлийн хувьд хэдийнэ эмээ болсон бол Д.Пүрэвсүрэн дөрвөн хүүхдийн ээж болж, эхнээсээ насанд хүрч буй.


