Монголын хошин урлагийн хамгийн залуу хамтлагуудын нэг болох ЭМОЦИ энэ жил “долоон настай”.
Залуу авъяаслаг уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн тус хамтлагийнхнаас хамгийн царайлаг гэж нэрлэгддэг нь жүжигчин Б.Ариунцэцэг, Эзэнмөнх нар. Ариунцэцэгийн хувьд оюутан байхдаа Оюутан байхдаа “Амьдралд тавтай морил” уран сайхны кинонд бөх барилддаг мяраалаг охины дүр бүтээсэн. Уг уран бүтээлээс хойш өөрийнхөө гадаад гоо үзэмжид ихээхэн анхаарч өнөөдрийн энэ дүр төрхөө олж авсан байдаг. Тэрээр өдгөө хоёр дахь амьдралаа зохиосон.

Харин Эзэнмөнхийн хувьд 2006 онд их сургуулиа дүүргэсэн. Өдгөө 40 нас руу дөхөж яваа нэгэн. Уран бүтээлийн гараагаа хожуу эхэлсэн тэрээр 30 нас хүрсэн хойноо хожуу амьдрал зохиож, хоёр охины аав болсон. Гэхдээ тэр өөрийнхөө царайлаг гэдэгт үргэлж итгэлтэй явдаг. Ямартаа л Солонгосын алдарт царайлгуудтай өөрийгөө дүйцүүлэх вээ дээ.



