Монгол бүсгүйчүүд азийн бусад орны бүсгүйчүүдээс илүү гоо үзэсгэлэнтэй, өөр өөрийн онцлогтой байдаг тухай хэвлэлүүд бичдэг. Тэгвэл олны танил харц булаам гоо үзэсгэлэнтэй ганц бие бүсгүйчүүдийг онцлоё
Ардын аниа Жижи

АНУ-д хэрхэн ажиллаж амьдрах вэ?, Хэл сурахын тулд юуг анхаарах ёстой вэ? гэх мэт залуусын хамгийн ихээр сонирхдог мэдээллийг бичлэгээр хүргэж эхэлсэн “Ардын аниа Жижи”-г өдгөө танихгүй хүн ховор болсон биз ээ. Дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд бүх шид нь бүрэлдсэн адтай бүсгүйтэй хэн үерхэх бол гэсэн асуулт дэмжигчдийнх нь дунд байсаар байна.
АНУ-д амьдраад багагүй хугацааг өнгөрүүлсэн тэрээр Монголын залуус Юү-Түб хуудсыг өнгөлж, контент бүтээж яваагийн нэгэн тод жишээ болсон Gigi-ийн Юү-Түб суваг 182 мянган дагагчтай болсон бөгөөд дараагийн “Silver play button”-ны эзэн болоход тун ойрхон байгаа билээ.
Tippytop Алимаа

“Alimaa`s movie guide”, “Tippy top” төслийн “Эгшиг & Ганаа хосын влог”-оороо олны талархлыг хэдийнэ хүлээж, шимтэн үзэх дуртай контентуудынх нь нэг болгосон Пүрэвийн Хишигбуянг танихгүй хүн ховор. “TUG network” компанийн жүжигчин тэрбээр гурван нэртэй. Жинхэнэ нэр нь мэдээж П.Хишигбуян. “Alimaa`s movie guide”-аар кино ярихдаа Алимаа, хосын влогоо хөтлөхдөө Эгшиг нэрээр уран бүтээлээ туурвидаг юм. Тэрээр мөн л ганц бие.
Б.Хурцын хөөрхөн охин Намуун

“Цааш нь ярих уу, яах уу” гэж УИХ-ын гишүүдийн амыг тагладаг ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг танихгүй хүн ховор. Монголын тэрбумтнуудын нэг тэрээр дөрвөн хүүхэдтэй. Түүний том охин Х.Намуун үеийнхэн дундаа гоо үзэсгэлэнгээрээ алдартай. Муухан фото моделиос илүү торгон мэдрэмжтэй тэрээр бага балчираасаа боломжийн айлын хүүхдүүдтэй нөхөрлөсөн учраас зиндаархуу, брэндлэг нэгэн гэдэг. Тэр ганц бие.
“Хар сувдны нууц”-ын М.Намуунцэцэг

“Монгол модел” агентлагийн загвар өмсөгч М. Намуунцэцэг “Хар сувдны нууц” кинонд тоглож олноо танигдсан. Тэрээр өдгөө 25 настай ч, ганц бие. Түүний араас мэргэжлийн боксчин Төгсцогт багагүй хугацаанд гүйж байсан.
“37-р точка” Номин

Фантастик продакшны бүтээсэн “37-р точка” цувралын ахдаа дурладаг охины дүрийг бүтээсэн жүжигчин Номин тун сенсацитай нэгэн. Хөтлөгч Санжаатай нэг оро н д байхдаа найз охинд нь гардуу л ж байсан тэрээр хөөрхөн төрх, ялда м царайгаараа онцгойрдог. Түүний гадаад төрх яна г амрагий н явдлыг нь мартахад хүргэсэн гэхэд хилсдэхгүй болов уу.

