Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»ЭМГЭНЭЛ
Нийгэм

ЭМГЭНЭЛ

Эрхэм админBy Эрхэм админ07/31/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бидний дотнын анд нөхөр, хамтран зүтгэгч Шагдаржавын Бямбацогт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, сэтгүүл зүйн салбар, үзэгч, сонсогч, хамтран зүтгэгч бидэнд хүнд гарз тохиолоо.

Шагдаржавын Бямбацогт 1973 онд Хэнтий аймгийн Дархан суманд айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ.

Тэрээр эцэг эхийн хайр халамжид өсөн торниж, улмаар Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг төгссөн байна.

Ш.Бямбацогт 1991 онд МҮОНТ-д орж ажилласнаас хойш эдүгээг хүртэл радио телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байлаа.

Түүний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл хамт олныхоо дунд ихээхэн нэр хүндийг авчирсан юм. Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт нь радио, телевизийн нэвтрүүлэг, өдөр тутмын мэдээ, “Цагийн хүрд” хөтөлбөрийг тогтмол уншихаас гадна баримтат болон уран сайхны кинонд дуу оруулах ажилд дагнан мэргэшжээ.

Тэрээр “Өргөст модны шувуу”, “Халтар царайт”, “Матар хочтой Данди”, “Сансрын хамгаалагч Волтрон”, “Хаврын 17 учрал” зэрэг 500 гаруй уран сайхны кинонд дуу оруулалт хийж үзэгч олондоо хүргэсэн байдаг. Түүнчлэн дэлгэцийн болон уран сайхны олон кинонд гол болон туслах дүр бүтээж авьяаслаг жүжигчин гэдгээ нотолсон юм. “Цөвүүн цагийн богд”, “Би эндээс явахгүй”, “Аминд хүрсэн олз”, “Төрийн сүлд өршөө”, “Чойном хаана явна”, “Их Нацагдорж” зэрэг уран сайхны кинонд түүний дүр мөнхрөн үлдлээ.

Шагдаржавын Бямбацогт ажиллаж, хөдөлмөрлөж, уран бүтээл туурвихын зэрэгцээ дээд сургуульд суралцан Улс төрч мэргэжлийг эзэмшсэн байна.

Ш.Бямбацогтын дуу хоолой, ур чадвар радио, телевизийн нэвтрүүлгийн үнэ цэнг нэмэгдүүлж, МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг баяжуулахад асар их хувь нэмэр оруулсан юм.

Шагдаржавын Бямбацогтын үйлс бүтээлийг төр засаг, байгууллагаас өндрөөр үнэлж МУСГЗ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ХМТА, Радио, телевизийн болон Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.

Мэргэжил нэгт нөхөр Шагдаржавын Бямбацогтын ажилч хичээнгүй, төлөв даруу, элгэмсэг нөхөрсөг, алиа хошин зан чанар бидний сэтгэлд мөнхөд дуурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд нь сэтгүүл зүйн салбарын ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай

эмгэнэл
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.