Мөрөөдлийн театр хамтлагаас төрсөн хос бол жүжигчин Б.Эрхэмбаяр, Э.Намуун нар. Хоёр талаасаа тус бүр хоёр хүүхэдтэй нийлсэн тэд өнгөрсөн хавар дундаасаа анхны үрээ өлгийдсөн.

Гоо сайхан гоолиг биеийг эрхэмлэдэг жүжигчин бүсгүй хэнхдэг цээжиндээ “Queen” гэсэн шивээстэй бол, нөхөр нь гар дээрээ “King” хэмээх шивээстэй аж.
Өөрөөр хэлбэл, тэд шивээсээрээ хүртэл хослон хэн ч тэдний амьдралд халдашгүй гэдгийг илэрхийлсэн байна.

Хосуудын хувьд гэр бүл болоод дөрвөн жилийн нүүр үзэж байна.

