Морин спортоор дэлхийд өрсөлдөх баг тамирчдын бэлтгэл хангагдаж өнөөдөр ОХУ-ыг зорьж байна.
Энэ удаагийн тэмцээнд тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багаас бүрдэж байна. Багш, дасгалжуулагч Д.Ариунболдоор ахлуусан эрэгтэй баг 2019 онд 17 орноос оролцож өрсөлдсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлсэн амжилттай оролцсон.
Энэ удаагийн эрэгтэй багт А.Даваажаргал, Э.Билгүүн, О.Отгонбаатар нар оролцох бол, эмэгтэй багт О. Уугантуяа, Э. Гантүлхүүр, Д.Ангирмаа нар оролцож байна.
Дэлхийн тавцнаа Монгол гэсэн нэрийг морин төвөргөөгөөр тамгалаад ирэхийг баг тамирчиддаа хүсэн ерөөе.




