Монгол коммент нэвтрүүлгээрээ олны танил болсон сэтгүүлч Билгээ буюу Батбилэг сүүлийн үед улс төрийн нам дагах болсон.
Монгол коммент нэвтрүүлгээ орхисон тэрээр саяхан гадаад төрхөндөө өөрчлөлт хийж, нүдэндээ давхраа оёулсан. Тэгвэл тэрээр найз нөхдийнхөө хүрээллийг мөн сольж эхэлсэн гэнэ шүү. Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хэвлэлийнхэнтэй илүү дотно нөхөрлөж, сүжрэх болжээ. Тэднийгээ “түшигтэй андууд минь” хэмээн онцолжээ.
Тэдний ийнхүү дотносох гол гүүр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарсан “Карантин 14” шоу, “Мэдээллийн урсгал” нэвтрүүлгүүдтэй холбоотой аж.
Уг нэвтрүүлгүүдээр сэтгүүлч Билгээ ямар уян зөөлөн хүн гэдгээ харуулаад амжсан.

