“Буян”-гын Д.Жаргалсайханы охин Ж.Мандухай ноолууран бүтээгдхүүнээрээ гадныхныг байлдан дагуулж байна. Загвар зохион бүтээгч Ж.Мандхай “Gotham” сэтгүүлийн энэ сарын дугаарт өгсөн ярилцлага өгчээ.
Түүний байгальд ээлтэй, эко материалын эрин эхэлж, тансаг зэрэглэлийн брэндүүд ноолуурыг загварын ертөнцөд нэвтрүүлсэн гэдгийг тус сэтгүүлийнхэн онцолсон байна.
Учир нь түүний загварт Жижи Хадид, Хайли Бибер, Кейт Хадсон нарын алдартан “Мандхай” брэндийг сонгож, монгол ноолуурыг трэнд болгосон байдаг.
Тэрээр сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Миний ээж загвар зохион бүтээгч учраас аливаад онцгой анхаарал хандуулдаг. Бага байхаас л ээж үйлдвэрээ удирдаж, надад үлгэр дууриалал болсон. Түүний эргэн тойрон дахь бүх хүмүүс эмэгтэйчүүд байв. Би үүнийг л үргэлжлүүлсэн” хэмээн онцолжээ.



