Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Харц булаам ганц бие бүсгүйчүүдтэй танилц-2
Папарацци

Харц булаам ганц бие бүсгүйчүүдтэй танилц-2

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/02/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол бүсгүйчүүд азийн бусад орны бүсгүйчүүдээс илүү гоо үзэсгэлэнтэй, өөр өөрийн онцлогтой байдаг тухай хэвлэлүүд бичдэг. Тэгвэл олны танил харц булаам гоо үзэсгэлэнтэй ганц бие бүсгүйчүүдийн цувралыг сонирхуулж байна

Дуучин К.Номинжин

Дуучин, жүжигчин, ая зохиогч, бүжигчин, бясалгалын багш К.Номинжин өдгөө 32 настай. Тэр багасаа эхэлж аялсан бөгөөд Оросод гурван жил, Энэтхэгт таван жил мөн Карибийн тэнгист нэг жил амьдарч байжээ. Монголдоо 13 настайдаа урлагт хөл тавих гэж буцаж ирсэн. Түүний дараа 17 настайдаа Америкт бүрэн суурьшсан байна.12 настайгаасаа эхэлж дэлхийн олон оронд хүүхдийн болон бусад урлаг, хөгжмийн наадмын шугамаар уригдаж дуулж байж. Анх 11 настайдаа ээж, аав хоёртоо дуучин болох сонирхолтой байгаагаа хэлжээ. Багадаа мэргэжлээ сонгосон түүний хувьд эцэг, эх нь өдийг хүртэл чин сэтгэлээсээ дэмжиж ирсний ачаар өдий зэрэгтэй яваа гэж боддогоо ярьсан байдаг. Түүний ээж нь социологич мэргэжилтэй, Монгол Улсын Их Сургуульд багшилж байсан эрдэмтэн хүн. Түүний өвөг дээдэс болох Балданцэрэн гүн “Эрүү цагаан болжмор” зэрэг ардын гэгддэг олон дууг зохиосон хүн ажээ. К. Номинжин 13 настайдаа цэвэр цагаан хоолтон болж, 19 настайдаа веган буюу ургамал хоолтон болсон. Амьтны амь шууд болон шууд бус утгаар хөнөөхгүй, архи, тамхи огт хэрэглэхгүй гэсэн тангараг өргөдөг аж. Номинжин нь 17 настайгаасаа Америкийн Лос Анжелес хотод суурин амьдарч, суралцан, уран бүтээлээ хийж эхэлжээ. Энэ хугацаанд 15 гаруй оронд уригдаж тоглолтоо хийсэн. Мөн Америкийн Мэргэжлийн Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн болжээ. Грамми шагналт хөгжмийн зохиогч нараас суралцан, англи хэл дээр нийтийн дууны бүх жанраар дуу зохиох тал дээр өөрийгөө хөгжүүлж яваа нэгэн.

Дуучин Ц.Энгүүн

Түүний хувьд энэ жил 21 настай, залуу уран бүтээлч. 2018 онд “Монгол” телевизийн зохион байгуулсан The Voice of Mongolia шоуны нэгдүгээр улиралд оролцон ялагч болж олон нийтэд танигдсан тэрээр хийлч мэргэжилтэй. Нэгэн хэсэг уран бүтээлээсээ завсарлага аваад байсан Ц.Энгүүн урлагт эргэж ирэхдээ тэрээр урьдын адил даруухан төрхтэй өсвөр насны охин байсангүй. Боловсорч гүйцсэн жимс мэт энхрий төрх, залуу насны гоо үзэсгэлэнгээ гялбуулсаар “Ододтой бүжиглэе” шоуны тайзнаа гарсан. Тэр зөвхөн хийл тоглож, дуулсангүй. Өөрийн бүжгийн хамтлагтайгаа бүжиглэсээр тайзыг жинхэнэ утгаар нь эзэгнэж байсныг уншигч та youtube хуудаснаас харж болно.

Дуучин А.Хишигдалай

Түүний хувьд анх Universe best songs уралдааны оролцогчоор олны өмнө танигдсан. Өдгөө 29 настай тэрээр гэр бүлгүй. Реппэр Гантулга, загвар өмсөгч Мөнхдалай нартай амрагийн харилцаатай байсан гэх мэдээллээс өөр эрчүүдтэй холбогдож байсан түүх түүнд байхгүй. Өдгөө дуулахаас гадна фото модель, гоо сайхны брэндийн нүүр царай болсон түүнийг эргүүлэх санаатай эрчүүд А.Хишигдалайгийн хайнга, эршүүд зангаас болоод халдаж чаддаггүй гэсэн.

Дуучин И.Ч.Мишээл

“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн шавь, залуу дуучин И.Ч.Мишээл сүүлийн үед эрчүүдийн анхааралд өртөх болсон. Тэрээр ялдам төрхөөрөө ил гарах болсон. И.Ч.Мишээлийн хувьд энэ жил 23 настай. Тэрбээр анх 2016 онд “My Voice” тэмцээнд орж байсныг зарим сонсогчид санаж буй биз. Продюсер Б.Чинбат уг шоуны шүүгчээр ажиллаж байсан билээ. Дуучин Ц.Сарнайгийн хувьд шавийнхаа хоолойн тавилт, техник талд нь анхаардаг бол Б.Чинбат продюсерээр нь хамтран ажилладаг байна. Эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан уран бүтээлч хос сүүлийн үед шавийнхаа уран бүтээл дээр ажиллаж байгаа сурагтай. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын үүсгэн байгуулсан “One music” продакшны дуучин И.Ч.Мишээл одоо “Никитон” хамтлагийн дуучин болжээ.
Дуучин бүсгүйн “Чи амласан”, “Санаж байна уу”, “Ээж”, “Хүслээ бод” зэрэг уран бүтээл нь рок попынхноос өндөр үнэлгээ аваад буй.

Жүжигчин, мисс Х.Баярмаа

Найруулагч Ц.Хүсэлбаатарын мисс охиныг танихгүй хүн ховор. Эх орноо төлөөлж Дэлхийн миссын тэмцээнд оролцож байсан тэрээр энэ жил 26 настай. Гэвч хэн нэгэнтэй янаг амрагийн харилцаа үүсгэсэн эсэх нь нууц. Урлагийнхан дундаа хамгийн боловсролтой, царайлаг, нуруулаг гэгддэг тэрээр эрчүүдэд тун өндөр цензуур тавьдаг гэнэ лээ.

Жүжигчин Б.Хулан

14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан “Х Түц” продакшинд харьяалагдан ажиллаж байсан Б.Хулан өдгөө чөлөөт уран бүтээлч болсон.

Одоогоос хэдэн жилийн өмнө өөрөөсөө үе мултарсан эртэй хамтын амьдрал зохиож хоёр дахь хүүхдээ төрүүлсэн сайхан бүсгүй маань төд удалгүй салса н гэх мэдээлэл чих дэлсээд байсан.

Тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өсвөр насны охиндоо анхаарлаа хандуулж уран бүтээлээс завсарлага авсан байна. Харин дуучин Дашнямын “Бүсгүй” дууны клипэнд тоглож, урлагтаа эргэн ирсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.