Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуучин Ука “Киви”-гийн энэ бүрэлдэхүүнд хайртай
Папарацци

Дуучин Ука “Киви”-гийн энэ бүрэлдэхүүнд хайртай

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/02/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Анх 2004 дуучин Б.Дашдондогийн “Nature sound” дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд “Хонгор минь” дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, “Киви” хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан билээ.

Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй. Гарч ирсэн цагаасаа өвөрмөц дүр төрхтэй гишүүдийн бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж байсан юм. Хамтлагийн охидыг бүр цагаан, шар, хар арьстан хэмээн хэлээд заншчихсан. Тиймдээ ч өвөрмөц стильтэй, “өнгө, өнгийн” бүсгүйчүүд хэмээн хэлэгддэг.
Гэвч гуравдагч гишүүд нь байнга солигдсоор ирсэн. Гуравдагч гишүүнээр дуучин Энхзол, Халиун, Солонго, Агий нар байсан. Гэхдээ дуучин Ука яг энэ бүрэлдэхүүндээ илүү хайртай гэдгээ илэрхийлжээ.

Ука буюу Д.Уламбаяр


Продюсер Ангирмаа Уламбаяр хэмээх эвсэлтэй бүжиглэдэг дэгжин шар охиныг харснаар “Киви” хамтлагийг байгуулах санаа төрсөн гэдэг. Тэрээр 1979 онд төрсөн бөгөөд эцэг эхээс зургуулаа. Ука СУИС-д сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж аавынхаа зөвлөгөөг дагаж гадаад хэлний “Орхон” дээд сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон ч, сурсангүй. Тэгээд хэнд ч хэлэлгүйгээр СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн боловч хоёр дахь шатны шалгалтандаа тэнцэлгүй уначихсан гэдэг. Түүнийг дуучин болохооосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан, бааранд тайчигч, бүжигчин, dj байсан гэх мэтээр ярьдаг. Ука 36 нас хүрч нэлээд нас, намба суусны хойно ээж болсон.

Ц.Намуунаа


Укагаас дутахааргүй хамтлагийн гол имижийг бүрдүүлэгч хольж, сольж боломгүй гишүүн бол Намуунаа. Түүнийг СГЗ Ухнаагийн ач охин гэдгийг хүмүүс мэддэг. Тэгсэн ч түүнийг Африк гаралтай хэмээн сенсааци тарж байсан ч ээж нь Монгол, аав нь Габон хүн байдаг гэсэн шуум дээр учиг тайлагдсан.
Тэрээр таван настайдаа “Бяцхан эстрадын дуучин” тэмцээний хүрэл медаль, Испанид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээний дэд байр, Парист болсон олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнээс Гранпри шагнал хүртэж байснаар багаасаа урлагийн хүн болох авъяас нь тодорсон гэдэг. Хамтлагт орж, дуучин болохоосоо өмнө загвар өмсдөг байжээ.

Б.Халиун


Анхны гуравдагч гишүүн Энхзол хамтлагаа орхисны дараа, Энхзолын оронд Б.Халиуныг хамтлагтаа шалган авсанаар “Киви”-гийн анхны цомог худалдаанд гарсан. Халиуныг “Киви” хамтлагт орж ирэхэд гайгүй сайхан дуулдаг хэмээх үнэлгээг авсан. Тэрээр Олон улс бизнесийн дээд сургуулийн Гаалийн татварын ангийг дүүргэжээ. Продюссер Ангирмаагийн хатуу удирдлаган дор байдаг охид хүүхэд төрүүлж, хүнтэй болзож болохгүй гэх мэт хатуу шаардлагуудын дор уран бүтээлээ туурвидаг байсан. Харин Б.Халиун энэ шаардлагыг нь зөрчсөнөөр хамтлагаасаа хөөгдсөн гэдэг. Харин өдгөө 3 хүүхдийн ээж болсон тэр эргэн хамтлагтаа иржээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.