Монголд анх удаа зохион байгуулагдсан “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлэгт 220 гаруй охидоос сонгогдон, 16 моделиос шилдгээр шалгарч нэвтрүүлгийн ялагч болсон Монголын дараагийн топ модель Б.Цэрэндолгор буюу Цэкү өчигдөр 25 насныхаа төрсөн өдрийн нижгэр тэмдэглэж бут авчээ.
Энэ тухайгаа цахим хуудаснаа бичсэн байна.
Тэрээр 1996 оны долоодугаар сарын 31-нд төрсөн. Тэрээр “Ач” Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн бөгөөд одоогоор “Монгол Модель” агентлагт харьяалагдан загвар өмсөж байна. Б.Цэрэндолгорыг Ariunaa Suri маркийн дизайнер анх брэндийнхээ нүүр царайгаар сонгосноор загварын ертөнцөд хөл тавьж байжээ. Тэрээр Говь, Гоёо, Yamá Cashmere, Michel & Amazonka, Monalun зэрэг Монголын шилдэг брэндүүдийн загварын шоунд алхахаас гадна, “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн ялагч болсноор яг одоо Монголын үндэсний оператор G Mobile компанитай гэрээт моделиор ажиллаж байна. Б.Цэрэндолгор “Монголын загварын салбарынхан, тэдний хийж буй бүтээлүүдээс би урам зориг авдаг. Мөн тэдний нэг хэсэг болон ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байдаг” хэмээн ярьсан юм.


