Токио2020 олимпын наадам хүндийн өргөлтийн тэмцээнээр үргэлжилж байна. Тус тэмцээнд МУГТ М.Анхцэцэг 145 кг жин өргөж дөрөвдүгээр байрт шалгарлаа.

М.Анхцэцэгт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан гэсэн дөрвөн орноос иргэншлээ солих санал ирж, их хэмжээний мөнгө ч амласан. Гэхдээ тэр яваагүй гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Тухайн үед түүний төрсөн дүү хүнд өвчтэй байсан. Тэр саналыг хүлээн аваад хүнд өвчтэй дүүдээ зориулж болох байсан ч бас л тэгээгүй. Харин ард түмнээс хандив цуглуулж охин дүүгээ аюулт өвчнөөс аварч байсан түүхтэй.
Өнөөдөр Анхцэцэг яагаад гадны оронд яваагүй гэдгээ бахархалтай харууллаа. Хэзээ нэг өдөр энэ дэлхийг чичрүүлэх хүчтэй бүсгүй гэдгээ Токиогийн олимпын дэвжээнд харууллаа.


