Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их наяд плазагийн өргөтгөлийн барилгын гадна фасад шатаж байна гэсэн дуудлага 17:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 10, 14, 63 дугаар ангийн 20 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна.


