Монгол ТВ-ийн “Өглөө” хөтөлбөр, “Авьяаслаг монголчууд” шоугаар үзэгчдэд танигдсан хөтлөгч Б.Мандуул.

Харин түүнийг сагсан бөмбөгийн дасгалжуулагч мэргэжлээр их сургууль төгссөн, Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч байсныг та мэдэх үү?
Өдгөө өөрийн гэсэн подкасттай тэрээр өнгөрсөн хавар “Ододтой бүжиглэе” шоуг хөтөлж олны танил болсон.
Спортын дасгалжуулагч тэрээр телевизийн урлагт хөл тавьсан түүний хувийн амьдралыг сонирхох хүн олон. Тэгвэл Монгол түмэндээ үнэлэгдэж чадсан хөтлөгч Б.Мандуул эхнэр, хоёр хүүхэдтэй. Тэд хамтын амьдрал зохиогоод хэдийнэ 8 жилийг ардаа үлдээжээ.
Тэгвэл өнөөдөр тэдний гэр бүлээ батлуулсны ойн өдөр тохиож байна. Энэ талаар хөтлөгч залуугийн эхнэр “Ийм хүүхдүүд гэр бүл болсон байна, энэ өдөр” хэмээн онцолжээ.


