Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Загвар өмсөгч Ж.Энэрэл сэтгэл гутралд орж байснаа дурсав
Папарацци

Загвар өмсөгч Ж.Энэрэл сэтгэл гутралд орж байснаа дурсав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Модел агентлагийн модель, загвар өмсөгч Ж. Энэрэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болсон. Энэ нь 120 жилийн түүхт, дэлхийн алдарт Mercedes-Benz брэндийн зураг авалтанд монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.


Тэрбээр өдгөө 26 настай бөгөөд хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож, амжилт гаргасан загвар өмсөгчдийн нэг билээ. Ж.Энэрэлийн хувьд анх 2012 онд Монголд болсон ‘Face of Mongolia’ тэмцээнд тэргүүн байрыг эзэлж, түүнээс хойш хэдэн тэмцээн уралдаануудад амжилттай оролцсон гэдэг.


Тэрээр нэгэн подкастад оролцох үедээ амьдралынхаа хамгийн хүнд үе, түүнээсээ болж сэтгэл гутралд орж байснаа дурсав. Тэрээр “Wow би загвар өмсч эхлээд 9 жил болж байна. Анхнаасаа л Дэлхийд гарна гэсэн зорилготой эхэлж байсан. Энэ хугацаанд шантрах болилоо гэсэн үеүүд зөндөө байсан. Дундуур нь бас жирэмсэн болоод хүүтэй болсон, 26 кг энэ үеэрээ нэмсэн, зорилгоо мартаагүй ахиад л тэгээс эхэлсэн. Анх Сингапурт очиж байсан ч ерөөсөө ажил олддоггүй, уйлаад л турна гээд юу ч идэхгүй гэрээ санаад л байдаг байсан. Дараагаар нь Нью-Йорк, Парис руу явж шоуны кастингуудад ороод Дэлхийн 200-300 модель дунд өөрийгөө жижгээр мэдрээд бас хоолны дисордер сэтгэл гутрал д автаж аймшигтай байдаг байлаа. Хоёр жилийн өмнө тэр чигтээ загвараа хаяхаар шийдээд Монгол буцаж байсан. Гэхдээ анхны зорилго маань болон хэцүү байсан үеүүд маань намайг унагах бүртээ улам хүчтэй босч ирэх боломжийг олгожээ. 9 жилийн дараа одоо л дөнгөж эхэлж байна. Энийг уншиж байгаа бол битгий шантаарай” гэжээ.


Загвар өмсөгч Ж.Энэрэл 26 настай бөгөөд 181 см өндөртэй. Тэр 2012 онд загвар өмсөгч С.Сарнайтай хамт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд тоглож байв. Ж.Энэрэл бол дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол моделиудын нэг яах аргагүй мөн. Тэрээр дуучин Чойжоотой амьдрал зохиож, хүүтэй болсон. Гэвч удалгүй хүүгээ аваад тусдаа амьдрах болсон.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.