Инстграм хуудаснаа өөрийн өнгө төрхтэй, гоёмог загвартай гэдгээрээ ялгардаг загвар зохион бүтээгч бол Энэрэл.
Тэрээр АНУ-ын Нью Йорк болон Лос Анжелес хотуудад дизайн, урлагийн чиглэлээр суралцаж төгсөөд, lifestyle tastemaker хэмээх мэргэжлээр Лос Анжелест 4 жил ажилласан гэдэг. Гэхдээ тэр одоо эх орондоо ажиллаж байна. Түүний мэдрэмжийг дуучин С.Наран өөрийн цахим хуудаснаа онцолжээ.

Ажил мэргэжлийг нь мэдэхгүй хүнд бол тэр хувцасны дизайнер мэт харагддаг ч үйлчлүүлэгчийнхээ орон байр, тавилга сэлт, хувцаслалт зэрэг бүхий л зүйлсийн дизайн, хэв маягийг тодорхойлж, амьдралынх нь бүхий л тав тухыг цогцоор нь хангадаг нэгэн юм.

Тэрээр өөрийнхөө тухай “Би их нээлттэй хүн. Монголчууд намайг маш америкжуу (so american) гээд байдаг. Ахлах сургуульд байхдаа Америк руу явж, тэнд байхдаа монголчуудтай нэг их нийлдэггүй байсан болохоор тийм болсон ч байж магадгүй. Би сэтгэлийн хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг.
Энэ зан чанар маань хувцаслалтаар бас илэрдэг байх. Life is too short to wear boring clothes гэдэг үгэнд дуртай. Энэ үгийг хувцасныхаа шүүгээн дээр бичсэн” гэжээ.

