Тансаг хуримын эзэн гэгддэг МАКС хамтлагийн жүжигчин Бидо буюу Бямбадорж давхар ажил хийдэг болжээ.

Тэрээр жүжиглэхийн хажуугаар үл хөдлөхийн зах зээлд ажиллаж эхэлсэн байна. Өөрийн цахим хуудсаа ашиглан, хотоос холгүй баригдсан тансаг зэрэглэлийн хаусуудыг борлуулж байгаа аж.


