УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өдгөө хувиараа өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэж буй. Тэрбээр хотын төвд нэгэн оффис түрээслэдэг бөгөөд өчигдөр орой ажлын цаг дууссан хойно гал гарчээ.
Галын дуудлагын онцгой байдал, цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд галын дүгнэлт хараахан гараагүй байна. албан бус эх сурвалжийн мэдээллээр, уг гал гарсан шалтгааныг түүний эрхлэж буй ажилтай холбоотой хэмээн үзэж байгаа аж.


