Universe best songs шоуны оролцогч, ялагч дуучин Ч.Цэлмүүн өдгөө арлын улсад гэр бүлээрээ амьдарч байна.

Тэгвэл тэрээр нэгэн хэвлэлд ярилцлагандаа өдрийг хэрхэн өнгөрүүдэг тухайгаа ярьжээ. Тэрээр “Би өндөр бүтээмжийг ажлын гүйцэтгэл, төлөвлөлт гэх зэргээр хязгаарлахгүй байхыг хичээдэг. Өглөө оффистоо ирээд Япон болон Монгол дахь ажлын хамтрагч, түнш байгууллагуудаас ирсэн албан имэйлүүдтэй танилцан, хариу бичиж, дараа дараагийн төлөвлөгөөндөө тусгаж, уулзалтуудаа товлоно. Үндсэн ажлын багийн дотоод хурлуудтай зэрэгцэн гадаад болон дотоодын хамтрагч төлөөлөл, байгууллагуудын албан уулзалт их байдаг учир аль болох ухаалаг зохицуулахыг хичээдэг. Тиймээс тухайн өдөр хийх ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлэн хуваарилна.
Ажлын өдрийнхөө багагүй цагийг сүүлийн үеийн нотолгоонд суурилсан, олон улсын ижил төстэй бодлого, загвар, судалгааг уншиж танилцаж, боловсруулж, дүн шинжилгээ хийн ажилдаа тусгаж, гарц шийдэл олоход зарцуулдаг. Ажлаа 21-22 цагийн үед дуусгах нь олонтоо” гэжээ.


