Монголчуудын тэр тусмаа бяцхан үрсийн эрүүл мэндийн манаанд зогсон, цаг наргүй ажиллаж буй эмч нарын нэг бол Улаанбаатар Сонгодо эмнэлгийн захирал, “Зүрх мартахгүй” төслийг санаачлагч Б.Болдсайхан эмч.

Тэрээр зүрхний асуудалтай 200 орчим бяцхан хүүхдэд “Зүрх мартахгүй” мөнгөн фонд үүсгэж, амьдрал бэлэглэсэн.
Гэвч тэрээр өөрөө ходоодны хорт хавдраар өвчилж, БНСУ-д хагалгаанд орж ходоодныхоо 65 хувийг тайруулсан. Өнгөрсөн нэгдүгээр сард хийлгэсэн хагалгаанаасаа хойш байнгын химийн эмчилгээнд байгаа тэрээр сүүлийн үед өөрийн зүүд, мэдрэмжээ цахим хуудаснаа бичих болсон.
Тухайлбал, олон жилийн өмнө бурханд одсон дүүтэйгээ зүүдэндээ уулзсан тухайгаа бичиж олны сэтгэлийг эмзэглүүлсэн. Тэгвэл өчигдөр өөрийн цахим хуудаснаа “мэддэг юм цөөрсөөр … бараг алга болж байх шиг … мэдрэмжийн ертөнц байсан одоо технологийн л самсара болж байх шиг … шүд зууж байж 4 дэх курсээ дуусгах н ээ … дэн дун л … энэ 7 хоногт 14 ч хүүхэд орж байдаг” гэжээ.


