Топ модель Э.Сэлэнгийн нөхрийг Б.Одбаяр гэдэг. Тэрээр анх Эйфлийн цамхгийн өмнө Э.Сэлэнгээд сүйн бөгж бэлэглэж олны анхаарлын төвд өртсөн.

Өдгөө брэндингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Brainstorm” агентлагийг ажлуулдаг тэрээр хоол хийх хоббитой аж. Энэ тухайгаа “Хоол хийх дуртай. Германд тогоочийн сургалтад сууж байсан юм. Сүүлийн үед бүр л дурлах боллоо. Хоол хийх яг л бясалгал шиг. Тухайн үедээ хоолоо л яаж сайхан хийх вэ гэхээс өөрийг бодохгүй шүү дээ. Хоолондоо анхаарахгүй бол хоол сайхан болохгүй учраас бүх анхаарлаа бүрэн хандуулаад, хоолоо хийгээд дуусахад тархи сайхан амарсан байдаг. Ойрд пицца хийх чадвараа сайжруулж байна” гэжээ.

Тэрээр багаасаа ажил хийж эхэлсэн бөгөөд тогооч, зөөгч, барилгын туслах, үсчин гээд л янз бүрийн ажил хийж үзжээ. Харин II курст байхдаа англи хэлний сургалтын төв байгуулж, хэдэн жил ажиллуулж байсан аж.

