Цар тахлаас үүдэн сүүлийн хоёр жил монголчууд тэр бүр гадаадад руу явж амралтаа эдлэхгүй байгаа. Харин УИХ-ын гишүүн асан О.Содбилэг, түүний брэндлэг гэргий Э.Туул нар өдгөө Мальдивын арал дээр “жаргаж” байгаа аж.

Мальдив улс нь Энэтхэгийн далайд орших арлын улс бөгөөд ойролцоогоор 1190 шүрэн арал болон 26 гинжин арлуудаас тогтсон газар нутагтай. Азийн хамгийн жижиг улсын нэг юм. Мальдив улсын нийслэл нь Мале хот.
Мальдив улсын цаг агаар 23 – 31 хэмийн хооронд хэлбэлзэх халуун орны уур амьсгалтай бөгөөд тавдугаар сараас арваннэгдүгээр сарын үед бороотой чийглэг улирал эхэлдэг. Мальдив улсын албан ёсны хэл бол дивехи хэл боловч 1960 оноос хойш боловсролын системдээ Англи хэлийг оруулснаар одоо бүх хүмүүс нь англиар чөлөөтэй ярьдаг байна. Мальдив 100% Исламын шашинтай улс бөгөөд шашны холбоотой түүх дурсгалын газар, байгууламжууд их байдаг.
Мальдив улсад зорчих үед тухайн улсын мөнгөөр үйлчлүүлэхээс гадна доллар, евро болон олон улсын картаар үйлчлүүлж болдог аж. Эдийн засгийн гол салбар бол загас агнуур мөн сүүлийн үед аялал жуулчлал их хөгжиж байгаа. Мальдив улсын үндэсний хоол нь далайн гаралтай бүтээгдэхүүн ихэвчлэн байдаг ба туна загас, коконат жимс, цагаан будаа ихээр хэргэлдэг. Мале хот тайван амгалан хотын нэг боловч гадаад улсад зорчиж байгаа аялагч өөртөө анхаарал тавьж явах нь хамгийн чухал зүйл юм. Мальдив улс халуун уур амьсгалтай орон учраас хувь хүн уух цэвэр ус зэргийг сайн бэлдэх хэрэгтэй ажээ.

