Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сураг алдарсан зохиолын дуучид хаана явна
Папарацци

Сураг алдарсан зохиолын дуучид хаана явна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/04/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн цагт өөрийн дуу хоолойгоороо ард олноо баярлуулж, үеийнхээсээ авъяасаараа цойлж явсан дуучид хаана явна вэ.

Нэгэн цаг үед дуучин гэх тодотголтой, тэргүүний ажилтан гэх шошготой, ард түмэндээ хүндлэгдэж, хайрлагдаж явсан олон дуучид сураг алдарч, бүр сүүлдээ мартагдах шахаад байна. Тэгвэл тэд хаана явна?

Чинболор, Энхмэнд


Нийтийн дуу хүчээ авах үед хайрын дуунуудыг хослон дуулж, дуэт дуучид хэмээх алдрыг хүртсэн Чинболор, Энхмэнд нар. Тэд хэн хэн нь тус тусын зам мөрөө хөөсөн бөгөөд Чинболор нэг хэсэг Нийтийн дуучдын нэгдсэн холбоог удирдаж байв. Харин Энхмэнд “Малчин” телевизийн босс, уяач Баянмөнхийн цайг чанаж гэрийн эзэгтэйн үүргээ нэр төртэй биелүүлж яваа.

Бат-Эрдэнэ, Оюумаа


Хослон дуулж олонд танигдсныхаа дараа хамтын амьдралаа эхлүүлж байсан тэд хэдийнээ хоёр тийш болсон. Дуучин Бат-Эрдэнэ баруун европыг зорьсон бол дуучин Оюумаа дахин амьдрал эхлүүлж, үрийн зулай үнэрлээд гурван жилийн нүүр үзэж байна. Гэхдээ хэн хэн нь дахин уран бүтээл хийсэнгүй.

П.Жимсээ


“Таван эрдэнэ”, “Зөрүү тавилан” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин П.Жимсээ нам гүм амьдрах болжээ. Тэрээр хүний нөхөр булаасан гэх хоч зүүсэн ч тэр бүрт тайлбар хийлгүй байсаар, хайртай залуугаа олноос нууцлаж хамтын амьдрал эхлүүлээд жил орчмын нүүр үзэж байна. Цар тахлаас ч болсон уу, олны хэл амнаас ч болсон уу уран бүтээл хийлгүй нам гүм амьдрах болжээ.

С.Жавхлан


Нийтийн дуучдаас амбиц, кареараа хамгийн өндөрлөгт хүрсэн хүн бол МУГЖ С.Жавхлан. Тэрээр УИХ-ын сэнтийд дөрвөн жил суусан ч, дорвитой ажил хийгээгүй тул дахин сонгогдож амжаагүй. Улмаар Увс нутагтаа дахин очихгүй хэмээн ам алдаж явсан уран бүтээл дахин хийсэнгүй амралтын байдалтай амьдарч байна. Мэдээж тэр хэд хэдэн хувийн бизнестэй, тов хийсэн амьдралтай нэгэн.

Т.Баясгалан


Цагтаа зохиолын дууны “гүнж” гэгдэж байсан МУГЖ Т.Баясгалан, Кёкшюүзан Д.Батбаяртай дэр нэгтгэж хүүхдүүд төрүүлснээс урлагаас хөндийрсөн. Нэгэнтээ “Би Монголын хамгийн баян эмэгтэй болно” хэмээн ам тангараг өгч түүнийхээ төлөө тууштэй зүтгэж хөдөлмөрлөж яваа бүсгүй гэвэл Т.Баясгалан. Баян айлын бандгар эхнэр болоод урлагаа орхисон уу, аль эсвэл гавьяат цол гуншин аваад өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарсан уу бүү мэд. Тайзнаа үзэгдэж харагдахгүй олон жил болж байна. Гавьяатын тэмдэг зүүсэн хүн тэтгэвэрт гарч уран бүтээлээ орхидог гэдэгт бүрэн итгэсэн хүн гэвэл Т.Баясгалан гэж ойлгож болох юм.

Ч.Алтантүлхүүр


“Малчин түмний дууч” хэмээх тодотголын эзэн явсан дуучин Ч.Алтантүлхүүр өдгөө гурван хүүгээ өсгөж, өрх гэрийнхээ эзэгтэй үүргийг биелүүлэн уран бүтээл гэх завгүй явна. Ковидын улмаас уран бүтээлээс холдсон түүний “Ямар их хайр вэ” дуу үзэгчдийн талархалыг хүлээж байв.

Б.Буянжаргал


“Санахгүй л гэсиймаа”, “Саяана” зэрэг дуугаараа олонд танигдсан Б.Буянжаргал саяхан гурав дахь охиноо өлгийдсөн. Тэрээр уран бүтээл гэхээсээ илүү газар тариалангын салбарт сүүлийн жилүүдэд хүч үзэх болсон. Улмаар ургацыг арвин арвинаар хураадаг гэсэн шүү.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.