Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Ц.Пүрэвхүү болон тус төрийн бус байгууллагын хүмүүсийг утааны асуудлыг ашиглан 41 сая төгрөгийг авч амаа үдүүлсэн тухай яриа байдаг.
Уг яриаг батлах гэсэн мэт тэрээр саяхан шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тэрээр утааны асуудлаас гадна эх хүүхэд бүрийг тав хоног амралтанд амруулахаар 8 тэрбум төгрөгийн асуудалд орооцолдсон байдаг.
Энэ тухай тайлбартаа “Бид лав хүүхдүүддээ хэлэх үгтэй, гүтгүүлэн доромжлуула н байж агаарыг чинь цэвэр болгохын тулд ээж нь чадах бүхнээ хийсэн, аав нь чадлаараа ээжийнх нь ажиллах боломжийг хангасан. Агаар нь цэвэр болоогүй бол уучлаарай, гэхдээ ээж нь чадах бүхнээ тамираа тасартал хийсэн, чадал муутай байсанд ээжийгээ уучлаарай гээд хөвгүүддээ би лав хэлэх үгтэй” хэмээн бардам гэгч нь бичиж байв.


