Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон Улсын иргэн болсон тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Улмаар өдгөө 29 настай шинэ аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлбал Исэгахама дэвжээг эзэмших эрхтэй болж байгаа юм.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нагоя башёг 14 даваа, нэг унаатай дуусгаж, их аварга цол хүртсэн. Тэрбээр Нагоя башёгийн түрүүгийн төлөө их аварга Хакүхо М.Даваажаргалтай таарч, барилдан ялагдал хүлээсэн билээ.

