Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж хоёр дахь амьдралаа эхлүүлээд гурван жилийн нүүр үзэж байна. Тэрээр одоогоос 10 аад жилийн өмнө анхны эхнэр Г.Тамираас салж байгаагаа албан ёсоор зарлаж байсан.

Түүнээс хойш хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдсон ч эцэст нь загвар өмсөгч бүсгүйг ханиараа сонгож охинтой болсон билээ.
Их аваргын анхны амьдралаас төрсөн охин хүү хоёр өдгөө ээжтэйгээ хамт амьдардаг юм байна.
Түүний экс эхнэр Г.Тамир одоогоор хэн нэгэнтэй гэр бүл болоогүй бөгөөд эмийн сангийн бизнест хүч үзэж байгаа аж.
Түүний хувьд Германд сургууль төгссөн боловсрол өндөртэй бүсгүй байдаг ажээ.

