Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна
Папарацци

Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна

Эрхэм админBy Эрхэм админ08/04/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Наймдугаар сарын 3-нд орсон борооны улмаас Яармаг орчмын зам дээр уулын ус түрэн орж, үерийн ус тогтсон. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын амны хөндийгөөс их хэмжээний ус авто зам руу урсан оржээ.

 

Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээг авахаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав нар газар дээр нь ажиллалаа.

Яармагийн замд ус зайлуулах шугам тооцоо, судалгааны дагуу хийгдсэн боловч уулын ус түрж орох, гуу жалга, шуудууг хааж, барилга, байгууламж барьснаас үүдэн усны голдирол өөрчлөгдөн, зам руу хальж орж байгаа нь ийнхүү ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлжээ. Иймээс өчигдөр үүссэн үерийн 160 тонн гаруй усыг гурван автомашинаар соруулан ажиллав. Өнөөдрийн байдлаар үерийн усаар дамжин ус зайлуулах хоолойд орсон хог, шороог цэвэрлэн, зам дээр тогтсон шаврыг зайлуулах ажлыг гүйцэтгэж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав “Улаанбаатар хотын хэмжээнд Геодези, усны барилга, байгууламжийн газрын хариуцдаг 156 км орчим ус зайлуулах суваг, далан бий. Энэ удаагийн Яармагийн зам дээр үүссэн үерийн ус тус 156 км далан сувгийг сэргээн засварлах, шинээр нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг харууллаа” хэмээн хэлсэн бол Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Үер усны далан, шуудууг шинээр хийх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хийхээр төлөвлөж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд байнгын бэлтгэлтэй байж, урьдчилан сэргийлэх тооцооллуудыг гаргаж ажиллана” хэмээлээ.

Мөн аж ахуй нэгж, байгууллагууд үерийн далан, шуудуу хааж барилга, байгууламж барихгүй байх, барилгын ажил эхлүүлэхээсээ өмнө үер усны далан, суваг, шуудууг нэн тэргүүнд байгуулж байх шаардлагатайг албаныхан анхаарууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.