Токио-2020 олимпийн наадмаас медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулсан тамирчид /2021.08.04/ эх орондоо ирлээ.

Тодруулбал, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар болон мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Саид Моллаеи тэргүүтэй баг, тамирчид оройн 23.05 цагт Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Олон улсын нисэх буудлын гадна талбайд Монголынхоо баг тамирчдыг угтан авахаар гэр бүл, найз нөхөдийн төлөөлөл цуглажээ.





