Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Оюунаар зиндаархдаг хосуудын Монгол зураг
Папарацци

Оюунаар зиндаархдаг хосуудын Монгол зураг

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/05/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын том охин Н.Мөнхнасан түүний нөхөр Ч.Алтаннар нарыг танихгүй хүн ховор.

Өдгөө “Монполимет” группыг нуруун дээрээ үүрч яваа тэд монгол дээлтэй зургаар хосолжээ. Тэдний хувьд одоогоос 9 жилийн өмнөх сүр дуулиантай хуримлаж, өдгөө дөрвөн хүүхдийн эцэг эх болоод байгаа юм.

Эд хөрөнгөөр бус оюун ухааны зиндаа харсан гэрлэлт хамгийн шилдэг сонголт гэдэг. Ч.Алтаннар, Н.Мөнхнасан нарын хэн хэн нь харьд хоёр ч дээд сургууль дүүргэсэн, түүгээр барахгүй олон улсын том байгууллагуудад ажиллаж байсан туршлага түүхтэй.

 

Нөхөр Ч.Алтаннар нь бүх шинжлэх ухааны эцэг математикт нэвтэрхий, АНУ-ын Флоридагийн их сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр доктор хамгаалж улмаар сургуульдаа багшаар үлдэж байсан, Мөн Лондонгийн “Империал” их сургуульд судлаачаар ажиллахын зэрэгцээ дэлхийн шинжлэх ухаан, технологийн хэвлэлтээрээ толгой цохидог “Springer” сэтгүүлийн дэд редактораар ажилладаг. Мөн хажуугаар нь Монгол банкинд зөвлөхөөр ажилладаг гээд дөнгөж гучин нас гарч яваа цэл залуухан докторын намтар түүх тун ч бахархмаар. ШУТИС-ийн математикийн ухааны доктор, профессор ээжийн хүү тэрээр амьдралынхаа ханиар олноо “Монполимет”-ийн хэмээн алдаршсан Эрдэс баялгийн экс сайд Ц.Гарамжав хатагтайн ууган охин Н.Мөнхнасанг сонгосон нь аргагүй оюуны зэрэг зиндаа харсан сонголт гэлтэй.

 

Эхнэр Н.Мөнхнасан Америкт дунд сургуулиа алтан медальтай дүүргэж, улмаар Сан Франциско болон Жорж Вашингтоны их сургуулиудыг улаан дипломтой дүүргэсэн мөн л толгой гэж алт болсон бүсгүй. Тэрээр сургуулиа төгсөөд дэлхийн банкинд ажиллаж байсан үзэсгэлэнт бүсгүй. Түүний аав Нармандах хэмээх эрхэм матетамикийн багш мэргэжилтэй байсан бөгөөд Монголын математикийн шинжлэх ухааны салбарт түүхэн том хувь нэмэр оруулсан гэдэг.

 

Тиймдээ ч хатагтай Ц.Гарамжав ханийнхаа гэгээн дурсгалд зориулж жил бүр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд матетамикийн олимпиад зарлаж, шилдэг сурагчдыг тэтгэлэгт хамруулдагаа дурсаж байсан удаатай. Хайртай эцгийнх нь чухам энэ намтар түүх хөөрхөн охинд нь насных нь ханийг авчирлаа, жинхэнэ заяаны ханиуд гэдэг энэ хэмээн хурсан зочид онцолж байсан. Хамгийн сонирхолтой нь хосууд физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийн нэг ангийн сурагчид байсан аж.

 

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.