“Хувьсал” продакшны эзэгтэй, МУГЖ У.Уранчимэг ээж аавдаа ачлалтай сайн охин.
Өдгөө 50 насыг зооглож буй тэрээр аав, ээжтэйгээ хамтдаа өтөлж яваа, азтай бүсгүй. Тэрээр аав ижийгээ бусад хүүхдүүдээс нь илүү асран тэтгэж, тойголдог.
Тэд эцэг эхээс наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охинтой Уртнасан гуайнх Энхтайван, Мөнхтайван, Нямтайван, Намтайван, Урантайван, Уранчимэг
Уранцэцэг, Уранзаяа гэдэг хүүхдүүдтэй.

Тайз дэлгэцийн олон дүрийн эзэн “том” эгч Урнаа буюу У.Уранчимэг нь хэдийнэ хөдөлмөрөө үнэлүүлсэн гавьяат жүжигчин болсон.


