Оюутан байхдаа Universe best songs шоунд нэгэн улаан хацартай, бондгор охин орж байсан нь одоогийн супер стар А.Хишигдалай.

Тэрээр өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд төрөл арилжиж, их хотын ганган хээнцэр бүсгүйчүүдийн нэг болон хувирчээ.

Өдгөө 29 настай тэрээр гэр бүл зохиох гэж яарахгүй байгаа ч, эргүүлэх эрчүүд мундахгүй их гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.
Гэхдээ харахад ялдам, гоо үзэсгэлэнтэй тэрээр харилцахад муухан эр хүнээс илүүтэй шударга шулуун, үг хэл ам нь хурц гэсэн шүү.


