Жүжигчин Бооёогийн үзэсгэлэнтэй охидын нэг Намуун-Эрдэнэ инстграмд Амин-Эрдэнэ гэсэн хаягтай.

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан тэрээр өнгөрсөн хавар дунд сургуулиа төгсөөд энэ намар АНУ-руу коллежид явах гэж буй.
Тэрээр сүүлийн хэдэн сар найз залуутай гэдгээ тунхаглаж, царайг нь ил гаргахгүй ч цахим хуудаснаа хамтдаа авхуулсан гэрэл зургаараа гангарах болсон.

Тэгвэл түүний нууцлаг хайрын эзэн нь Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн гэх албан бус эх сурвалж хэллээ.
Түүний найз залуугаар тодроод буй А.Эрдэнэхүслэнгийн хувьд дэлхийн 100 шилдэг сургуулийн нэг болох Их Британийн Бристолын их сургуульд өнгөрсөн жил тэнцсэн. Улмаар Шадар сайд А.Амарсайхан хүүхгийнхээ сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангийн зээлээр төлүүлэх тухай баримт дэлгэгдэж сүрхий шүүмжлэ л дагуулсан. Энэ бүхэнд А.Амарсайхан сайд мэдэгдэл хийж, хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа илэрхийлсэн.

