Монголын ганц бие сайхан залуусын тоонд ордог реппер Темпо сүүлийн үед дуулахаас илүү загварын ертөнцөд илүүтэй үзэгдэх болсон.

Тэгвэл тэрээр залуу дуучин Маргадтай зүгээргүй харилцаатай бололтой. Өөрөөр хэлбэл, Маргадад дурласан гэдгээ өөрийн цахим хуудаснаа илэрхийлэх мэт.
Түүнтэй авхуулсан сторигоо дэлгэж, “Нэг тийм онцгой харизмтай хүмүүс гэж байдаг. Гэхдээ цөөн байдаг. Зүгээр л урлаг хийж байгааг нь хараад шар үс босоод дотроо дурлачихдаг. Тэр сэтгэл хөдлөл, тэр харц, тэр хэв маяг…” хэмээн бичжээ.

Залуу дуучин Маргадын хувьд The voice Mongolia шоуны нэгдүгээр улиралд оролцож, дуучин Укад “тоогдож” явсан нэгэн. Тус шоуны оролцогч Батбаяртай хэсэг хугацаанд үерхэж байсан.

Харин реппер Темпогийн хувьд жүжигчин, мисс Шүүдэрцэцэгтэй багагүй хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд “Бид гурвын болзоо” киноны дараа жүжигчин Тодгэрэлд найз бүсгүйгээ “алдсан” гашуун дурлалын түүхтэй нэгэн.


