Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Г.Дэнзэнг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн ч хариуцлага хүлээлгэсэнгүй
Папарацци

Г.Дэнзэнг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн ч хариуцлага хүлээлгэсэнгүй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/05/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн нь хэмээн хэвлэлээр бичдэг Г.Дэнзэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мягмар гаргаас эхлэн хоёр өдөр хэлэлцээд өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа.

Тэрбээр Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа түүний тушаалаар “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тн-ы даацтай хэмжилтийн пүү худалдан авах тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогдсон байдаг. Ингэхдээ эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгож, төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэр дээр байгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2010 оны зургадугаар сарын 28-нд 135.3 сая шахам төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулжээ. Улмаар пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр мөн оны есдүгээр сарын 16-нд үнийн дүнг өсгөж, 199.7 сая гаруй төгрөгийн дүнтэй нэмэлт өөрчлөлт гэрээнд оруулжээ. Уг мөнгөө дээрх компаниар дамжуулан авч, чанар, ашиглалтын шаардлага хангахгүй авто пүүг “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсэд суурилуулж, 2010 оны аравдугаар сарын 7-нд Г.Дэнзэн өөрөө ажлын хэсгийг ахалж очин акт үйлдэж, байгууламжийг хүлээн авч, улсад 137.1 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.

Уг хэргийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэдэн жилийн өмнө хэлэлцээд Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлсөн юм.

Гэхдээ улсад учруулсан 137.1 сая төгрөгийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Прокурорын шатанд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор болсон ч Г.Дэнзэн өөрийгөө гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлнэ хэмээсэн учраас ийнхүү дээрх шүүх дахин хэлэлцсэн юм. Ингээд шүүгдэгч Г.Дэнзэнг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан” гэм буруутайд тооцож, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Гэхдээ буруутай нь тогтоогдсон түүнээс улсад учруулсан 137.1 сая төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.