Олимпийн наадамд оролцсон Монголын жүдо, бокс, буудлага, байт, хүндийг өргөлтийн тамирчид бүхий нийт 40 хүн эх орондоо ирж, тэдэнтэй зөрөөд Монголын марафон гүйлтийн тамирчид Токиог зорилоо. Бөмбөрцөгийн дэвжээн дээр эх орныхоо нэрийг дуурсгаж, олимпийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Саид Моллаейд нэгэн эмэгтэй дээл урлаж иржээ.


БАЯНГОЛ зочид буудалд байрлаж байгаа түүнд Б.Цэцэг найзуудын хамтаар сэтгэлийн бэлэг бэлэглэж баярлуулсан байна.
Түүний дээлтэй фото агшингаас сонирхье.





