УИХ-ын дарга асан, академич Р.Гончигдорж бөө болсноос хойш улс төрөөс холдсон гэх яриа бий.
Хувь, хувьсгалаа зэрэгцүүлэн хүүхдүүдээ зөв хүн болгон хүмүүжүүлсэн, элит гэр бүл гэх үнэлгээг Монголчуудаас тэрбээр хүндэтгэлтэйгээр хүлээн авсан гэж хэлж ч болно.
Харин улс төрөөс гарснаас хойш бэр нь зурагтаар гарч байсныг эс тооцвол тэднийхэн нам нүмхэн байх болсон.

Гэвч энэхүү нам жим байдал нь удаан үргэлжлэхгүй бололтой. Алдарт улс төрчийн хүү, Монгол телевизийн хөтлөгч Энхлүүний нөхөр, хоёр хүүхдийн аав Гончигоржийн Эрдэмхишигийг цагдаа нар эрэн сурвалжлаад эхэлжээ. Баримт нь энэ байна.

Иргэний хэргий н шүүхээ с эрэн сурвалжлагдаж байгааг бодоход учиргүй хүн алж, хүрээ талаагүй нь ойлгомжтой. Харин алдартай аавынхаа нэрэнд ингэж сэв суулгах үйлдэл гаргасан нь хэр зохимжтой үйлдэл юм болдоо хэн мэдлээ.
Ямартай ч улс төрч аавтай, хөтлөгч эхнэртэй, Р.Гончигдоржийн хүү эрэн сурвалжлагдаж байгааг мэдээллээ. Уншигч та өөрөө үүнд дүгнэлт хийнэ биз ээ.

