Дэлхийн алдарт дуучин асан Whitney Houston-ны гадаад төрхийг санагдуулам дуучин монголд бий.
Тэр бол Sweetmotion хамтлагийн ахлагч Ц.Сарнай. Мэргэжлээс гадна, өндөр нуруу, гоолиг бие хаа, арьсны өнгө, царайны ерөнхий рамаараа хоорондоо тун төстэй.

Хэрэв дэлхийн алдарт дуучин Whitney Houston өнөөдөр та бидний дунд амьд сэрүүн байсан бол гуравхан өдрийн дараа буюу 8-р сарын 9-нд 58 настай хүрэх байлаа.
Гэвч одоогоос 9 жилийн өмнө буюу 2012 оны Хоёрдугаар сарын 11-ны өдөр Беверли Хиллс дэх Беверли Хиллс Хилтон зочид буудлын зочны өрөөнөөс түүний цогцо с олдсон. Хэргий н мөрдөгчид түүнийг ха р там х и хэтрүүлэн хэрэглэсний улмаас ваннандаа живж нас барса н гэж тогтоосон бөгөөд зүрх нь ачааллаа дийлээгүй гэж оношложээ.
Түүний нас барса н тухай мэдээлэл хормын дотор дэлхийн өнцөг булан бүрт хүрч, 2012 оны Греммийн хөгжмийн наадмыг зохион байгуулах хороо тус наадмыг Уитни Хьюстоны гэгээн дурсгалд зориулж байсан удаатай.
Харин дуучин Ц.Сарнайгийн хувьд дөнгөж 43 настай. Өөрийнхөө төрсөн эцгийг Франц хүн байдаг хэмээн хэлдэг тэрээр Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбатын гэргий.
Тэд ханилаад 20 гаруй жилийг үдэж буй. Дуучин бүсгүй өнгөрсөн жил гэр бүлээрээ БНСУ-ыг зорьж нөхөртөө элэгнээсээ өгч олныг шуугиулаад авсан. Тэрээр сүүлийн жилүүдэд дуулахаас илүү бодибилдэнгийн спортод хүч үзэж буй.

