Үүрийн шувуудын жиргээ шинэхэн
Үүлээ арчсан тэнгэр шинэхэн
Үлээх салхины амьсгал шинэхэн
Өглөө бүхэн дандаа шинэ… гэж эгч дүү гурван Урнаа дуулдаг байв.
Ерээд оныхны сэтгэлд хоногшсон дуунуудын нэг “Өглөө”, “Хос вансэмбэрүү” гээд л тэдний дуулсан олон дуу бий. Сурагч формоор гангаран, гитар барьсан эгч дүүсийн хоёр нь өнөөдөр урлагийн хүн болсон.
Тэдний том нь “Хувьсал” продакшны эзэгтэй, МУГЖ Уранчимэг бол бага нь “Номинталст” хамтлагийн хамгийн царайлаг гэгддэг Хаянаагийн гэргий Урнаа.
Харин дундах Урнаа буюу У.Уранцэцэг Италийн дуурийн теарт дуурийн дуулаачаар ажиллаад олон оны үдэж буй.
Тэндээ амьдрал зохиож, харийн залууг нөхрөөрөө сонгосон. У.Уранцэцэг бол колоратурный сопран буюу нарийн, жиргээ, чимхлүүр, үлгэрийн мэт өнгө аясаар дуулдаг хоолойтой дуучин.

