“The wasabies” хамтлагийн дуучин Э.Аминхүслэн айлын бэр болж, сар орчмын өмнө ээж хэмээх эрхэм алдрыг хүртсэн.Тэрээр анх удаа ээж болсон Э.Аминхүслэнгийн төрхөө цахим хуудсаараа дамжуулан фенүүддээ харуулжээ.
Өдгөө дөнгөж 20 нас хүрч буй тэрээр амьдралд бэлэн хэмээн үе тэнгийн залууг нөхрөөрөө сонгож ханилсан. Түүний нөхөр нь дуучин бүсгүйн “анхны” гэх тодотгол бүхний эзэн гэнэ лээ.

Түүнчлэн, тун удахгүй “The wasabies” хамтлагийн дуучин Энхгэрэл нярайлах гэж буй. Тэрээр мөн л Хангал гэгч үе тэнгийн залууг эр нөхрөөрөө сонгосон.
Ташрамд дуулгахад, The Wasabies хамтлаг нь Францын Star Academy шоуны монгол хувилбар болох Боловсрол телевизээс зохион байгуулсан Оддын Академи реалити шоунаас төрөн гарсан охидын хамтлаг билээ. Охидын хамтлаг нь 2018 оны 4-р сарын 5-нд Girls Generation дуугаараа уран бүтээлийн гараагаа хийсэн бөгөөд дараа нь Ү-гүй, Bestie , Love # 1, Toy, Run away зэрэг дуунуудаа гаргасан.

The wasabies хамтлаг нь анх Буяндулам, Энхгэрэл, Аминхүслэн, Анужин, Анжелина гэсэн таван гишүүнээс бүрдсэн ч хамтлагийн гишүүн Анжелина бие даасан уран бүтээлээ хийхээр хамтлагаасаа гарсан.

