Хошин урлагийн ертөнцөд цоо шинэ салхи сэвэлзүүлсэн +17 контентийг залуусыг танихгүй хүн үгүй. “Маск” хамтлагийн жүжигчин Лхагвацэрэн буюу Жижгээ, “Эмоци” хамтлагийн жүжигчин Цогтбаяр буюу Цогтоо нарын өөр өнгө төрх жанрыг тус контентаас харж болдог.
Тэгвэл +17-ийн залуус дараах уран бүтээлдээ орохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаарх асуудлаа ярилцахаар Жижгээ Цогтоогын гэрт зочлох үеэрээ “хэтэрхий тарган байна. тур” гэсэн чиглэл өгчээ. Энэ талаар жүжигчин Цогтоо өөрийн цахим хуудаснаа бичжээ.
“Bad Angel”, “Өндгөн толгойт” киноны зохиолыг бичсэн МУИС-ийн математикийн багш Анхбаяр +17 цувралын зохиолыг бичжээ. Энэ талаар нэгэн хэвлэлд жүжигчин Жижгээ ярихдаа “Математикч хүн яаж инээдмийн зохиол бичсэн юм бол гэж хүмүүс гайхдаг.Анхаа бол авьяаслаг залуу. Математикч хүн аливаа зүйлийн логик дараалал, утга учрыг нь бодож олох тал дээр илүү ажилладаг нь зохиол бичихэд дөхөм болдог юм шиг санагдсан. Орос, Америк, Япон, Солонгост зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан богино хэмжээний контентууд гардаг.
Тиймээс Монголд насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн контент яагаад байж болохгүй гэж бодсон. Тэгээд бусад орны бүтээлүүдийг үзсэн. Монголд яаж хийвэл зүгээр байх вэ гэж нэлээд удаан бодсоны эцэст +17 цувралаа хийсэн. Инээдмийн контент учраас +17 гэж нэрлээд “яагаад 17” гэсэн асуулт гаргая гэж шийдээд ийм нэр өгсөн” хэмээн ярьж байв.

