‘Мongolia’s next top model’ шоу нэвтрүүлгийн оролцогчид дундаас хамгийн сайхан биетэй загвар өмсөгчөөр А.Оюунбилэг тодорч байв.

Өдгөө 25 настай тэрбээр өнгөрсөн жил /2020 оны 4-р сарын 30нд/ амаржиж, охинтой болсон.
Тэгвэл тэрээр бяцхан охинтойгоо хамт рекламд тоглож охиноо од болгохоор шийджээ.

А.Оюунбилэгийн хувьд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Т.Түвшинтөртэй үерхэж, багагүй хугацааг хамт өнгөрүүлсэн ч хосууд хоёр тийш болсон юм.
Харин 2018 оноос гэрэл зурагчин Б.Очхүүтэй болзож эхэлсэн бөгөөд 2019 оноос тэд нэг гэртээ орсон.

Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг А.Оюунбилэг болон түүний гэр бүлийнхэнд аз жаргал хүсье.



