Өнгөрсөн долдугаар сарын 27-ны
өдөр САЙЕД МОЛЛАЙ ТОКИОГИЙН ОЛИМПООС МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж Монгол түмний бахархлыг төрүүлсэн билээ.
Түүнийг мөнгөн медалийн төлөө барилдаад давах тэр агшинд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн иргэн н.Баттөр Б.Оюунгэрэл нар шинэ хүнээ өлгийдөн авчээ. Б.Мөнх-Амгалан, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнх-Оргил гэх гурван хүүтэй айлд ийн дөрөв дэх буюу ОДОНГИЙН хүү мэндэлж, тэд хүүдээ МӨНХМОЛОМ гэх нэр хайрласан байна. Аав, ээж нь хүүгээ Моллай хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ шүү.