Мэдэхэд илүүдэхгүй.
Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайдаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг байдаг.
Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ.

Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгө р хоргоо ж эхэлдэг гэж ярьдаг. Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовло н, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгө р харааса н гэдэг. Тиймээс эмэгтэй хүний зүүсэн ээмэг, тэр тусмаа үнэт металл энерги их хадгалдаг учраас зүүж буй хүнийхээ бүх гай зовло н ,сөрө г энергийг шингээдэг.
Хэрэв ээмгээ гээчихвэл зовло н ариллаа гээд араас нь харамсдаггү й, бас дахиж хос болголгүй хайлуулаад өөр зүйл хийдэг байжээ. Монголчууд хүний алтан ээмэг олбол муу муухайгаа гадагшлуулда г, мууг нь арилах болтугай гэж домнож авдаг.
Мөн балчир охиндоо өөрийнхөө зүүж байсан хуучин ээмгийг зүүлгэдэггүй. Хэрвээ их үнэтэй ээмэг бол хэлбэр дүрсийг нь өөрчилж зүүлгэдэг байсан.

